Tuesday 24 December 2019

№1 Англи хэл Цагаан толгой, авиа

     Англи хэлний цагаан толгой
                                                        ENGLISH ALPHABET

There are 26 letters in English Alphabet.
Англи хэл 26 үсэгтэй.




Aa [ei]          Ff [ef]            Kk [kei]        Pp [pi:]       Uu [ju:]         Zz [zed]
Bb [bi:]        Gg [dзi:]         Ll [el]           Qq [kju:]    Vv [vi:]
Cc [si:]         Hh [eit∫]         Mm [em]      Rr [a:]        Ww [‘dablju:]
Dd [di:]         Ii [ai]             Nn [en]         Ss [es]        Xx [eks]
Ee [i:]              Jj [dзi:]            Oo [ou]            Tt [ti:]           Yy [wai]

VOWEL: A,E,I,O,U               
Эгшиг: A,E,I,O,U



CONSONANT: B,C,D,F,G,H,J,K,M,N,O,P,Q,R,S,T,V,W,X,Z
Гийгүүлэгч: B,C,D,F,G,H,J,K,M,N,O,P,Q,R,S,T,V,W,X,Z
English Pronunciation
Англи хэлний авиа, дуудлага
Англи хэлний авиаг 44 авиа байдаг гэж тодорхой хэлэх эрдэмтэдхэл судлаач байхад, 40 гаруй авиатай гэж ярих ч хүмүүс бий. Энэ нь  тодорхой мэдэх аргагүй юм. Учир нь  Англи хэл нь Aмерик англи хэл, Британ англи хэл, Aвсрали англи хэл, Канад англи хэл гэх мэт олон аялга (dialect) байдаг. Нэг үгийг өөр өөрөөр дуудах тохиолдол олон бий.



1. Water, Butter, Harry Porter
2. There are four bottles of water.
3. It's a pity that I can't go to the party.
4.  Can I ask where the hospital is?
5. Harry Porter is internationally popular.
6. I teach my students on Tuesdays.


Дээрхи бичлэгээс бид Англи хэлийг Англиар ярьдаг улсууд хэрхэн нэг ижил үгийг өөр өөрөөр дууддаг болох талаар багахан мэдээлэл авлаа. Water, internationally, pity, Harry potter, гэх мэт үгсийг яаж дуудаж байгааг ажиглалаа. Тиймээс зарим үг олон янзаар дууддагийг санаж байх нь зүйтэй юм.

Мөн доорх видеоноос дэлгэрэнгүй үзэж болох юм.




Дээрх бүсгүйчүүдийн ковбой малгайтай эмэгтэй мэдээж Америк, харин үсээ сүлжсэн эмэгтэй Британ аялгаар ярьж байгаа юм.
Тэгэхээр Англи хэлээр ярьдаг орны хүмүүст ч бас үгийг өөр өөрөөр дуудах мөн тэр нь их сонирхолтой сэдэв байсаар байгааг ажиглаж авлаа. Ганц та, Англи үгээ зөв дуудаж байгаа эсэхдээ эсвэл өөрөөр дуудаж байгаа боловуу гэдэгтээ эргэлзэж байгаа биш байж таарах нь. 
Анхан суралцагч нар энэ ярианаас ялгааг олж харахгүй байж болох юмТэгвэл сэтгэлээр унах хэрэггүй. Хэлний авиа зүй гэдэг бол дахиад өөр тусдаа том шинжлэх ухаан учир анхлан суралцагч нарыг залхааж, англи хэлийг улам хэцүү хэл мэт зоригийг нь бөхөөхийг хүсэхгүй байна. Тиймээс эхний удаад үгийг байгаагаар нь хүлээж авч даган дуурайж хэлэх нь хамгийн тохиромжтой арга гэж зөвлөмөөр байна.  Мөн Толь бичигт буй латин дуудлагаар нь дуудах нь эхний удаад хангалттай юм.

No comments:

Post a Comment